Монголын баялаг бүтээгч иргэдээ нэгтгэн, дэмжин ажиллах зорилготой Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдаад нэг жилийг ардаа үдлээ. Монголын анхны солонгорсон,иргэдийн хүсэн хүлээж байсан холбоо байгуулагдаад нэг жилийн хугацаанд олон ажлыг хийж гүйцэтгэснийг баялаг бүтээгч иргэд болон монголчууд андахгүй.
Монгол Улсын 21 аймагт өөрийн гэсэн салбар зөвлөлтэй болж, үйл ажиллагаагаа өргөтгөснийг Засгийн газраас талархаж, бодлогоор дэмжиж буйгаа илэрхийлэн тогтоол гаргасан. Төр захиргаа, нийслэл болон орон нутгийн Засаг даргын Тамгын газар гээд бүх шатны олон бөайгууллага 2016 оныг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгон зарлаж, хамтран ажилласаар байна.
Монголын хөгжлийн гарц нь Үндэсний баялаг бүтээгч иргэд та бүхэн билээ. Та бүхэндээ Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны нэг жилийн ойн мэнд хүргэе.