Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.
Шинэ төрлийн короновирусийн улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед аж ахуй нэгж болон ард иргэдээ дэмжих хэд хэдэн шийдвэр гарчээ. Тухайлбал, 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл хугацаанд иргэдээс хүн амын орлогын албан татвар авахгүй байхаар шийдвэрлэжээ. ХХОАТ-ын тухай хуульд зааснаар иргэд 10 хувийн татвар төлдөг юм.