Дэлхий нийтийг цочроосон аюулт өвчин Коронавирус буюу цар тахалтай тулгарч байгаа хүнд цаг үед ОУ-ын туршлагыг харахад нэн тэргүүнд ЖДҮ салбараа дэмжсэн, бодлого шийдвэрүүд гаргаж байна. Жишээ нь: Засгийн газраас нь зээл болон зээлийн хүүг тэглэх, тодорхой хугацаагаар хойшлуулах, татвараас чөлөөлөх, хөнгөлөх, НДШ-ийг хойшлуулах, алданги тооцохгүй байх гэх мэт бодитой арга хэмжээг авсаар байна.
Энэ хүрээнд баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос эрсдэлтэй энэ цаг үед ЖДҮ эрхлэгчдийг эрх ашгийг хамгаалах олон тал арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газар, Монгол банк Арилжааны 14 банк, томоохон ААН-д уриалга хүргүүлэн удаа дараа хандсан боловч одоог хүртэл тодорхой үр дүн, шийдэлд хүрээгүй тул Төрийн гурван өндөрлөгт дараах шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тус шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, өндөр хүүтэй зээлтэй иргэн, ААН-ийн зээлийг гурван хувийн хүүтэй зээлд шилжүүлэх хуулийн төслийг хэлэлцэн батлах, Засгийн газраас өргөн барих татвар, нийгмийн даатгалтай холбоотой хуулийн төслийг яаралтай хэлэлцэж, төлөлтийг 3-6 сараар хойшлуулах, алданги торгуулиас чөлөөлөх хууль эрх зүйн орчныг бий болгох, Эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан үндэсний үйлдвэр, Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛАХ, бүх талын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгах зэрэг ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаад байгаа олон чухал асуудлуудыг тусгажээ.
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.