“Монголын нууц товчоо”-гоор 1.8 метр өндөртэй, 108 метр урттай эсгий ширмэл аравч урлаж, "Гиннесийн ном"-д бүртгүүлэх ажилд учиг шингээх үйл ажиллагаа улс орон даяар үргэлжилж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа учиг шингээх арга хэмжээ Булган аймагт зохион байгуулагдлаа.
Энэхүү түүхэн бүтээлийн 108 дахь метр буюу “Монголын нууц товчоо”-ны төгсгөлийн бүлгийг Булган аймгийн төрийн байгууллага, баялаг бүтээгч хөдөлмөрчин иргэдийн нэгдсэн 100 гаруй иргэдийн төлөөлөл учиг шингээлээ.