Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсын ард түмний COVID-19 халдварт өвчинтэй тэмцэхэд нь дэмжлэг болгож 30 мянган хонь хандивласан. Тэгвэл Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын ард иргэд Ерөнхийлөгчийн уг ажлыг дэмжиж 108 хонь хандивлалаа.
Ингэснээр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын малчид хонь хандивласан анхны сум болж байгаа юм. Тус сумын малчид хандивт нэгдэж байгаагаа албан бичгээр илэрхийлжээ.
Эх сурвалж: mass.mn