“COVID-19” халдварын тархалтын улмаас Засгийн газраас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн билээ.
Үүний дагуу “Хүчит шонхор” захын захирал Т.Сайнхүү тус захад худалдаа үйлчилгээ эрхлэгч лангуу түрээслэгч нарт түрээсийн төлбөрийн 50-100 хувь хѳнгѳлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар тус захад үйлчилгээ явуулдаг түрээслэгчээс тодруулав.
Иргэн Д “Түрээсийн төлбөрийг хөнгөлсөн нь үнэн. Гэхдээ 100 хувь биш, 50 хувь хөнгөлсөн” гэлээ.
Эх сурвалж: eguur.mn