Энэ ажлын эхлэл болгон Шинэ намын даргад ЖДҮ эрхлэгчдийг дэмжих саналуудаа ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр албан ёсоор гардуулан өглөө.
ЖДҮ эрхлэгчдийн зүгээс гарсан тэдний өмнө тулгамдаж байгаа дээрх олон саналуудыг Шинэ намын зүгээс мөрийн хөтөлбөртөө тусгана гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юмаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сонгууль болгоны өмнө улс төрийн намууд санал авахын тулд бизнес эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжинэ хэмээн сайхан амлалтуудыг өгдөг УИХ-д сонгогдоод л мартдаг. Тэгвэл ББДХ-ны зүгээс ийнхүү ЖДҮ эрхлэгчдийг дэмжих саналаа улс төрийн намуудад хүргүүлж байгаа нь эргээд амлалтаа нэхэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал ББДХ-ноос улс төрийн намуудад хүргүүлж байгаа ЖДҮ-ийг дэмжих саналууд дотор гарааны компаниудад 3-5 жилийн хугацаатай хүүгүй зээл олгож татвараас чөлөөлөх,ажилчдынх нь тооноос хамаарч НДШ-ийн хөнгөлөлт үзүүлэх экспортод бүтээгдэхүүнээ гаргасан бол зээлийн хүүгийн татаасыг 10 болгох зэрэг маш тодорхой саналууд багтжээ.
ББДХ-ны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр: Өнөөдөр ЖДҮ-ийг нийт ААН-үүдийн 60 хувийг бүрдүүлж байна. Эсрэгээрээ тэд нийт экспортын 2,3 хувийг л эзэлж байна. Иймээс төр Баялаг бүтээгчдээ зөв бодлогоор бодитоор дэмжиж чадвал эдийн засгийн хувьд өргөн боломж нээгдэх юм.
ШУУД ҮЗЭХ: