ЖДҮ-ЧИН ДӨРВӨН ГИШҮҮНИЙГ УИХ-ААС ТАТАХААР ЗЭХЭЖ БАЙНА
ЖДҮХС-аас зээл авсан одоогийн парламентад сууж байгаа УИХ-ын дөрвөн гишүүнийг эгүүлэн татахаар болсон тухай баттай эх сурвалжаас мэдээллээ. Эрх мэдлээ ашиглаж тус сангаас зээл авсан гишүүдэд яллах дүгнэлт үйлдэж улмаар прокурорын шатанд хянуулахаар шилжүүлжээ.
Уг хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Батзориг нарыг бүрэн эрхийг нь түтгэлзүүлэн эгүүлэн татахаар болсон байна. Харин таамаглаж буй дараагийн хоёр гишүүн нь Г.Солтан, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар юм.
Эрх мэдлээ өөрт ашигтай байдлаар ашигласан хэргийг Улсын Ерөнхий прокурорын тогтоолоор АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсан. Энэ дагуу 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдан шалгаж эхэлсэн билээ.
ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий гишүүдийн хэргийг АТГ-аас удаан хугацаанд шалгасны эцэст ийнхүү дөрвөн гишүүнийг татахаар болсон байна.
Эх сурвалж: urug.mn