Хүүхэн хараагаараа удирдан томруулж, жижгэрүүлэн харах боломжтой линз бүтээжээ
АНУ-ын Калифорниагийн Сан Диего их сургуулийн эрдэмтэд хүн аливааг харах үедээ өөрөө тохируулан томруулж, жижгэрүүлэн харах боломжтой линз зохион бүтээжээ. Нүднийхээ хүүхэн харааны хөдөлгөөнөөрөө л уг линзийг удирдах боломжтой ба аливааг томруулж харахыг хүсвэл нүдээ хоёр удаа цавчихад л хангалттай аж. Энэхүү линз нь полимер бүтэцтэй гэнэ.
Эрдэмтдийн зүгээс уг нээлт нь ирээдүйд хиймэл нүд, нүдээрээ удирдах боломжтой камер, алсын удирдлагатай робот зэргийг бүтээхэд дэвшилт үзүүлэх шийдэл хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ.
1887 онд анхны шилэн бүтэцтэй контакт линз Швейцарь улсад бий болж байсан юм. Харин үүний дараа 1938 онд нийлэг бүтэцтэй линз бүтээж, 1950 онд зөвхөн хүүхэн харааг бүрхэх зориулалттай линз үйлдвэрлэж байсан түүхтэй. Өнөөг хүртэл холын болон ойрын хараа муутай хүмүүс тусдаа төрлийн контакт линз ашигласаар байна.
Эх сурвалж: gogo.mn