• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2020-02-01 11:35:00
  • 1104
SHARE TWITTER

“Номт” намгүй ч мөнгөтэй, МАН “Номт”-гүй ч ЖДҮ-чидтэй


Хачин, жигтэй асуудлыг МАН-ын Хяналтын хорооноос гаргав. Тэд өчигдөр хуралдаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаас хасах шийдвэр гаргасан. Харин Халдашгүй байдлын дэд хороо 100 хувь түдгэлзүүлэх санал гаргасан ч Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаад байгаа. Эцсийн шийдвэрийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Үүнээс өмнө МАН Н.Номтойбаярыг хасах тухайгаа олон нийтэд ил зарласан нь мөнгөний өмнө бөхийхгүй гэдгээ бардам харуулсан явдал хэмээн талархагчид олон байна. Нөгөөтэйгүүр нэг хүний мөнгийг харахааргүйгээр олон хүнийг  хөрөнгөжүүлсэн гэх утгыг илэрхийлэв

Нийгэмд Н.Номтойбаярыг “эцгийнхээ хөрөнгөөр туйлж, өнөөг хүрсэн” гэж үзэх хандлага бий.  Түүнчлэн түүнийг өмөөрсөн хэнийг ч МАК-иас хишиг хүртсэн тул өрөө төлж байгаа нь тэр гэдэг. Тэгвэл нөгөө талдаа МАН-ын ЖДҮ-чид яасан байх нь вэ. МАН-ын хяналтын хороо байтугай намын дарга нь яагаад  кабинетын гишүүдээ  ЖДҮ-гээс хөрөнгө босгочихоод байхад толгойг нь илээд суугаад байна вэ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн ч Н.Номтойбаяр намгүй ч мөнгөтэйгээ үлдэнэ. Харин МАН-ын хувьд олон нийтийн харддаг шиг ганц “саалийн үнээ”-гээ тууж явуулчихаад хариуцлага тооцолгүй авч үлдсэн олон ЖДҮ-чнээрээ тэтгүүлэх үү. Тиймийн тулд нэр дэвших хүмүүсээс хандив авахгүй гэж том дуугарав уу.

Н.Номтойбаярын хувьд цахим орчин дахь өөрийнх нь талаарх зарим асуултад “Мэнд амоор. Аливаад бүрэн мэдээлэлтэй байж санал дүгнэлт хийх нь сэхээлэг үйл бөгөөд таны ажлын ч үүрэг. Би цав цагаан амьтан бишээ. Гэхдээ бусдын чихэнд төлбөртэй орж ойлгогдсоноор хав хар амьтан ч бас биш. Тийм учраас чуулганыг нээлттэй явуулаач гээд байгаа юм” хэмээн хариулжээ. 

Үнэхээр цав цагаан амьтан улстөрд байтугай нийгэмд байхгүй. Гэвч нийтээрээ нэгийгээ боорлох нь цаагуураа тохироонд нь нэгдээгүйн баталгаа гэхээс өөр юу ч гэх вэ дээ.


Эх сурвалж: erennews.mn

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?