МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.ЗОЛЖАРГАЛД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ "МАШ НУУЦ"-ЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түүнд холбогдох хэргийг маш нууцын зэрэглэлд хамруулжээ.

Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгаж байна.
Хэргийг сануулахад, Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгуулсан байдаг.
Эх сурвалж: mass.mn