Хөл хорио тогтоосон хугацаанд багш нарын цалинг БҮРЭН олгоно
Ирэх сарын 2-ныг хүртэл өмчийн хэлбэр үл харгалзан бүх сургууль, цэцэрлэгийг хаасан. Гэхдээ энэ хугацаанд багш нарыг цалинтай амраана гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
Харин сурагчдын хичээлийг телевизүүд болон цахимаар заана. Хичээлийг МҮОНРТ-д бичихээр бэлтгэл ажлыг базааж байгаа юм. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал болох товтой. Хурлын дараа БСШУС-ын сайд С.Баатарбилэг сурагчдын хичээлийг хэрхэн нөхөх талаар мэдээлэл өгөх юм.