Hоолуураар урласан Монгол дээл
Од эрхэсийн нөлөөгөөр Монголчууд өтгөс нялхас, түмэн олонд ээлтэй ХVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилтэй учран золгох гэж байна.
Монголчууд бид “Сар шинийн баяр”-аар ургах нартай зэрэгцэн шинэ дээлээ өмсөж, үндэсний хийцтэй чамин эдлэлээр гангарч, өв соёлоороо бахархдаг түмэн билээ.
Үндэсний дээлийг төрөл бүрийн материалаар урладаг ч ямааны ноолуураар хийсэн дээл өнгө, хийцийн хувьд хамгийн чанартайд тооцогддог.
Говь ХК нь дээд зэрэглэлийн техник, технологиор бүх шатны боловсруулалтыг хийсэн ноолууран драпаар үндэсний дээл, дээлэн пальто, лоовууз зэргийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсээр ирсэн. Ноолууран драпаар урласан Говь брэндийн үндэсний дээл классик хэлбэрийг тодотгож, бор шаргал, саарал гэх мэт завсрын өнгөөр худалдаанд гарчээ.