Японд газраас хөндийрдөг байшин барьжээ
"Японд газар хөдлөлтийн үед газраас хэдэн сантиметр хөндийрдөг байшин барьжээ.Байшин хөндийрсөн байдалтай газар хөдлөлт дуусан дуустал байх чадвартай аж. Эл технологи нь өнгөрсөн арван жилд боловсруулагдсан боловч Наран улс 2011 оны аймшигт газар хөдлөлтийн дараа л анхаарч үзсэн байна. Маш нарийн мэдрэгч нь газар хөдлөлтийн эхлэлийг урьдчилан илрүүлэх чадвартай бөгөөд тэр дор нь хийн компрессорыг идэвхжүүлдэг дохио өгдөг аж. Тус хийн компрессор нь байшин болон суурины хооронд тусгай технологиор хийсэн дэрийг хийгээр дүүргэдэг юм байна. Дэрний зузаан ердөө хэдхэн сантиметр болдог ч байгалийн гамшгийн улмаас гарах хохирлыг хэд дахин багасгах аж.
Эх сурвалж: Unuudur.mn