• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-12-26 05:05:00
  • 1432
SHARE TWITTER

Хонины ноосоор гацуур модны чимэглэл хийдэг “Бумбаалайн ертөнц”-ийнхөн

Жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой "ЖИНХЭНЭ ЖДҮ" булангийнхаа энэ удаагийн зочноор монгол эсгий болон хонины ноосоор төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Бумбаалайн ертөнц” эсгий урлалын үүсгэн байгуулагч Ц.Хоролсүрэнг урьж,  ярилцлаа.
 

Түүх, нийгмийн багш мэргэжилтэй бүсгүй ээж болсноосоо хойш эсгий урлалд дурлаж, өдгөө өөрийн гэсэн хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болжээ.
 

 -Нийт хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ?

-Одоогоор 2 хүнийг л ажлын байраар хангаж ажиллаж байна. Цаашдаа урлангаа байгуулаад илүү хүнийг ажлын байраар хангаж ажиллахыг зорьж байгаа.

- Эсгий урлалыг монголчууд хэр их сонирхож байна?

-Сонирхолгүй яахав. Хамгийн гол нь хүмүүс хятадаас орж ирсэн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулаад,  үнэтэй байна гээд байдаг. Яг үнэндээ Хятадын бараатай харьцуулшгүй зүйл гэдгийг ойлгодоггүй. 

-Яг ямар бүтээгдэхүүн хамгийн их эрэлттэй байдаг вэ?

-Яг одоогоор бол шинэ жилийн гацуур модны чимэглэлүүд их эрэлттэй байна. Бусад үед хүйхдийн сэвлэгний уутны захиалга маш ихээр орж ирдэг. Дээр нь нэрийг бичээд,  зөвхөн өөрт нь зориулж урлаж өгдөг учраас хүмүүс их дуртай байдаг.

-Ноосоор бүтээгдэхүүн хийхийн ач холбогдол юу вэ?

-Хүний эрүүл мэндэд тустай. Тухайлбал, бидний өдөр тутам хэрэглэж буй гар утас, компьютерээс ялгарч буй цацраг идэвхт бодисыг өөртөө шингээж, саармагжуулдаг учир хорт туяанд өртөхгүй гэх мэт маш олон давуу талтай. 

-Бүтээгдэхүүнийхээ үнэ өртөгийг хэрхэн тогтоож байна?

-Хийж байгаа бүтээгдэхүүнд хэр их ноос орж байна, хэр их цаг хугацаа орсон бэ гэдгээс шалтгаалаад л хамгийн боломжит доод үнээр худалдаалдаг.









Эх сурвал: Zaluu.com

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?