“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, Нийслэлийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан танилцуулж буй. Улмаар Монгол Улсад баялаг бүтээж буй өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг алдаршуулсаар байна.
Ийнхүү нийгмийн захиалга, баялаг бүтээгчдийн хүсэлтээр “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо байгуулагдсан бөгөөд тус холбоо өнгөрсөн өдрүүдэд Өвөрхангай аймгийн 19 сумдад уулзалт зөвлөгөөнөө зохион байгууллаа.
“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо Өвөрхангай аймгийн 19 сумдад уулзалт зөвлөгөөнөө зохион байгууллаа
Өнөөдрийн байдлаар хорин мянга гаруй баялаг бүтээгчдийг эгнээндээ элсүүлээд байгаа тус холбоонд Бүрд сумаас арав гаруй хүн элсэж үнэмлэхээ гардсан юм.
Түүнчлэн энэ үеэр “Үндэсний баялаг бүтээгч” сэтгүүлийн тусгай дугаарын нээлт болсноороо онцлогтой.
“Үндэсний баялаг бүтээгч” сэтгүүлийн тусгай дугаарын нээлт болсноороо онцлогтой
Уулзалт зөвлөгөөн Монгол Улсын төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумаас эхэлсэн бөгөөд “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганболд болон Засаг дарга Б.Очирсүх, Иргэдийн хурлын дарга Д.Алтанцэцэг Бүрд суман дахь салбар хорооны дарга С.Өсөхбаяр нар оролцлоо. Мөн тус сумын баялаг бүтээгчид уулзалт зөвлөгөөнд өргөнөөр оролцож санал бодлоо солилцохын сацуу тулгамдаж байгаа асуудлаа ярилцаж ямар гарц байгааг холбооны удирдлагуудтай зөвлөлдсөн юм.
Бүрд сумын баялаг бүтээгчид хамгийн гол нь санхүүгийн асуудал болон борлуулалтын гарц хумигдаж байгаа талаар учирлаж байв. Мөн орон нутагт үйлдвэрлэл явуулж буй баялаг бүтээгчдийн саналыг ийн сонсож тулгамдаж буй аливаа асуудлаас гарах замыг хамтдаа эрэлхийлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны удирдлагууд болон төслийн багийн хамт олонд талархал илэрхийллээ.
Бүрд сумын баялаг бүтээгчид хамгийн гол нь санхүүгийн асуудал болон борлуулалтын гарц хумигдаж байгаа талаар учирлаж байв
Ийн “Баялаг бүтээгчдийг дэмжих төсөлд” хамрагдаж олон нийтэд бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан Бүрд сумын баялаг бүтээгчдийн үйлдвэрлэлд бодьтой үр дүн гарсан гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Бүрд сумын баялаг бүтээгчдийн үйлдвэрлэлд бодьтой үр дүн гарсан гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Мөн уулзалт зөвлөгөөний үеэр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлж амжилттай ажиллаж байгаа баялаг бүтээгчдээ төрийн дээд одон медалиар шагнаж урамшууллаа.
Тухайлбал,
- Худалдааны тэргүүний ажилтнаар С.Цэрэнбалжид,Ч.Чинбаатар,
- Хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтнаар М.Бямбадорж
- Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар Б.Пүрэв,
- Тэргүүний хоршоологчоор Д.Оргодол,
- Хүнс хөдөө аж ахуй яамны жуух бичгээр Ч.Батбаатар,
- Тэргүүний залуу малчин цол тэмдгээр Б.Ганзул,
- Тэргүүний залуу алтан медалиар Б.Баясгалан нарыг тус тус шагнасан юм. Шагналыг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр гардуулан өгч цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Ийн Өвөрхангай аймгийн уулзалт зөвлөгөөний гараа болох Бүрд сумын уулзалт зөвлөгөөн амжилттай болж дараагийн сум болох Өндөр гэгээн Занабазарын өлгий нутаг Есөнзүйл сумыг зорьсон юм.