"ЖДҮ-гийн хэрэгт"-т холбогдсон нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокуророос УИХ-д ирүүлсэн гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс нь түтгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гаргажээ. Дээрх дөрвөн гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх саналтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гишүүд өөрстийн байр сууриа илэрхийлж байсан бөгөөд одоогоор олон нийтэд энэ талаар мэдээлээгүй байна.
Манай сэтгүүлч дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал УИХ-л ирсэн талаар өөрстөөс нь буюу УИХ-ын гишүүн Г.Солтанаас тодруулахад тэрбээр хариулт өгөхөөс татгалзсан бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа "энэ бол худал мэдээлэл" гэсэн тайлбарыг өгчээ.
Эх сурвалж: mass.mn