Монгол Улсын Эрдмийн их сургуулийн докторант Н.Дулмаа ЖДҮ-ийн борлуулалтын таамаглалыг оновчлох нь сэдвээр докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажилдаа оржээ.
Өмнө нь Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Докторант Ардах Азимхан “Казахстан улсын төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үзүүлсэн дэмжлэгийг судалсан нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалж байсан билээ. Ардах Азимхан нь багаасаа Монголд амьдарч байсан учир Монголын түүх, соёл, уламжлалыг сайн мэддэг нэгэн юм. Тиймээс тэрээр Казахстан Улсын ЖДҮ-г Монгол Улсын ЖДҮ-тэй харьцуулан ийнхүү судалгааг ч гаргаж байсан юм.
Монгол Улсын Эрдмийн Их сургууль (МУЭИС) нь эрдмийн зэрэг олгох төгсөлтийн дараах сургалтыг дагнан явуулдаг Монгол улсын судалгааны анхны их сургууль юм.
2017 оны байдлаар МУЭИС-ийг 9500 орчим (170 гаруй нь доктор) Монгол улсын болон гадаадын иргэд суралцан төгссөн. Тэдний дотроос олон арван гавъяатууд, шинжлэх ухааны салбарын анхдагч, нийгмийн манлайлагчид төрөн гарсан билээ.
МУЭИС нь Хэл, соёлын эрдмийн сургууль, Боловсролын эрдмийн сургууль, Бизнесийн эрдмийн сургууль, Олон улс судлал, нийгмийн ухааны эрдмийн сургууль, Эрхзүйн эрдмийн сургууль, Гадаад хэлний сургууль гэсэн бүрэлдэхүүний сургуулиуд, орчин үеийн судалгааны төв, хүрээлэнгүүдтэй.
2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар МУЭИС нь нийгэм-хүмүүнлэгийн ухааны 30 гаруй мэргэжлээр докторын, магистрын, оройн дээд боловсрол олгох сургалтыг нийслэл Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт зохион явуулж байна.
Эх сурвалж: mass.mn