Масс агентлагаас санаачлан хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчилж байгаа. Мөн нийгмийн захиалга баялаг бүтээгчдийн хүсэлтээр Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан билээ. Тус холбоо өдгөө гучин мянга гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Монголын хамгийн анхны солонгорсон холбоо болтлоо өргөжсөн юм.
Тэгвэл өнөөдөр импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, олон мянган хүнийг ажлын байраар хангаж буй баялаг бүтээгчдийн төлөөлөл шинэ жилээ тэмдэглэж байна. Тодруулбал баялаг бүтээгчдийн шинэ жилийн нэгдсэн цэнгүүн дөнгөж сая Crocus event hall-д эхэллээ.
Баярын цэнгүүнд УИХ-ын дарга З.Энхболд, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч:Даваабаяр болон бусад албаны хүмүүс оролцож баялаг бүтээгчдэд шинэ оны баярын мэнд хүргэхийн ялдамд ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.