
Өнгөрсөн хугацаанд монгол орны 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумыг хоёр удаа тойрч, үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийн зөвлөгөөн зохион байгуулж, тэдний дуу хоолойг төр засагт хүргэн ажилласан тус холбооны ээлжит уулзалт, хэлэлцүүлэг Чингэлтэй, Сүхбаатар, Багануур дүүрэгт зохион байгуулагдаад байна.
Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэг Баянзүрх дүүрэгт энэ сарын 12-ны өдөр 10 цагт зохион байгуулагдах гэж байгаа тул тус дүүргийн үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид та бүхнийг өргөнөөр оролцож, санал бодлоо хуваалцан, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх ээлжит уулзалт хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд бүх салбар чиглэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, малчид, тариаланчид, үйлчилгээний болон оюуны баялаг бүтээгчид, үндэсний томоохон компаниуд зэрэг нийт 100,000 гаруй гишүүн, дэмжигчдийг төлөөлөн нийгэмд дуу хоолойгоо хүргэн ажилласаар байна.