Сүхбаатар дүүргийн "Баялаг бүтээгчдийн чуулга уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Тус уулзалт, хэлэлцүүлэгээр энэ онд батлагдсан хуулийн шинэчилсэн найруулга, шинэ хуулиадад ямар боломж байгаа зэрэг олон асуудлыг дэлгэрүүлэн ярилцаж, хэлэлцлээ.
Мөн тус уулзалт хэлэлцүүлэгийн үеэр Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо, Татварын ерөнхий газар, зээлийн батлан даалтын сан, Онч шийдэл төрийн бус байгууллагын төлөөлөлөөс илтгэл тавьж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн сонирхсон, тэдэнд тулгараад буй асуудлынх нь талаар хариулт өглөө.
"Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо" 21 аймаг 7 дүүрэгт салбар хороотой. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэгт салбар хороогоо байгууллаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагаанд тус дүүргийн Баялаг бүтээгчид идэвхитэй оролцож, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, 50 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд шинээр элслээ.
Эх сурвалж: Mass.mn