Японы ЖДҮ-ийнхэнтэй уулзана.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Токио хотноо энэ 12 дугаар сарын 18-22-нд Япон-Монголын бизнесийн “Invest in Mongolia 2019” чуулга уулзалт болох гэж байна. Энэ үеэр Монголын төлөөлөл Японы ЖДҮ эрхлэгчидтэй уулзаж туршлага судлан, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжтой юм байна.
“Invest in Mongolia 2019” чуулга уулзалтыг Японы талаас тус улсын Эдийн засаг, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хамтын ажиллагааны “Жетро” байгууллага, Японы ЖДҮ эрхлэгчдийн холбоо зохион байгуулж байгаа бол Монголын талаас ХХААХҮЯ, тус яамны ЖДҮ-ийг дэмжих сан, Үндэсний хөгжлийн газар, “Экспорт олон улсын худалдааны төв” ТББ мөн зохион байгуулж, хамтран оролцож байна.
Invest in Mongolia 2019” чуулга уулзалтад оролцогч манай улсын төлөөлөл Японы бизнес эрхлэгч нарт бизнесийн төсөл, хөтөлбөрөө танилцуулж, хоёр орны хооронд хийсэн Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, Японы зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах юм гэж зохион байгуулагчид нь мэдэгдэж байна
.
Чуулга уулзалтад Монгол Улсын төр, засгийн төлөөлөл болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ноос ноолуур, арьс шир, эрүүл мэнд, хүнсний салбарын үйлдвэрлэл эрхлэгчид оролцох юм байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг.