Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гадаад харилцаагаа өргөжүүлэн, гаднын орны үйлдвэрлэлийн туршлагаас судлах, харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ээлжит бизнес аялалаа Турк улсаас үргэлжлүүлж байна.
Тус холбоо анхлан БНХАУ-ын Гуанжоу хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Canton Fair үзэсгэлэнгээс хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулж, харилцан туршлага солилцох бизнес аялалын гараагаа эхлүүлж байсан бол улмаар БНСУ, Герман, АНУ зэрэг улсууд руу ажил хэрэгч, бизнес аялал зохион байгуулж бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэргээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ удаа Турк улсыг зорьж, тус улсын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Дотооддоо бодлогын түвшний олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг тус холбоо гадаад бодлогын хүрээнд үйлдвэрлэл хөгжсөн гаднын томоохон орнуудын ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа, туршлагаас судлахаас гадна, тухайн улсын засгийн газраас ЖДҮҮ эрхлэгчдээ бодлогын түвшинд хэрхэн дэмждэг тухай бодит жишээнд тулгуурласан бизнес аялал хийж байгаа юм.
Энэ удаагийн бизнес аялалын хүрээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр болон Удирдах зөвлөл, салбар хороон дарга нараас бүрдсэн үйлдвэрлэл эрхлэгчдийн 40 орчим төлөөллүүд багтсан бөгөөд Турк улсдаа томоохонд тооцогдох гутал болон даавууны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн бичил, жижиг дунд үйлдвэрлэгчдийн төлөөлөл болон оёдол эсгүүр, төмөр болон модон хийцийн үйлдвэрүүдээр зочилж, удирдлагуудтай нь биечлэн уулзаж, санал солилцлоо.
Бид энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжилгыг тун удахгүй хүргэх болно...
Түлхүүр үг: Баялаг бүтээгчид.