Б.БАТЗОРИГ: ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭСЭН Ч ТАЙЛБАР ӨГМӨӨРГҮЙ БАЙНА
Энэ сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулсан.
Шүүх хуралдаанд яллагдагч Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү, Б.Батзориг нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар гаргасан хүсэлтээсээ татгалзсан. Тодруулбал
яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан.
Шүүхийн өмнө нэгэнт гэм буруугаа хүлээсэн учраас одоо УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах учиртай юм. Гэвч бүрэн эрхийнхээ тухай ам нээхгүй яваа эрхэм гишүүн төрийн ордонд алхаж яваа харагдлаа. Энэ үеэр манай сайт мэдээлэл авах гэсэн боловч "шүүх ямар нэгэн тайлбар өгч болохгүй" гэсэн хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Түлхүүр үг: Нийгэм, ждү, батзориг