ЖДҮХС-д улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй хувийг хувиарлах хуулийн заалт хүчингүй болох уу?
БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД ЖДҮ ХӨГЖҮҮЛЭХ САН ХЭРЭГТЭЙ...
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийг хамаг томчууд нь хувааж завшсан дуулиан ил болсноор энэ сангийн хөрөнгө жинхэнэ үйлдвэрлэгчдэд хүрч эхлээд удаагүй. 2018 онд хөгжүүлэх сангаас 99.7 тэрбум төгрөгийг 200 гаруй ААН-д олгож байсан бол энэ жил 47 тэрбум төгрөгийг 467 ААН, иргэнд олгосон байдаг. Нэг ёсондоо энэ жил Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг хүртээмжтэй, ил тод, нээлттэй зохион байгуулж эхэлсэн гэсэн үг. ЖДҮХ сангийн зээл жинхэнэ эздэдээ хүрч эхлээд жилийн нүүр үзээгүй байхад бусад сангуудтай нэгтгэх хуулийн төслийг ЗГ-аас өргөн барилаа. Тодруулбал ЖДҮ хөгжүүлэх санг, мал хамгаалах сан, тариалан эрхлэлтийг дэмжих сангуудтай нэгтгэж “Үндэсний үйлдвэрлэл дэмжих сан” болгожээ.
ЖДҮ-ийг хөгжүүлэх санг бусад сангуудтай нэгтгэснээр ЖДҮ-чид зээлд хамрагдах боломжоос гадна үлдэх эрсдэл үүсэхээс гадна хэд хэдэн чухал заалтуудыг хүчингүй болохоор тусгагдсан байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүд 2020 оны Улсын төсөв дагалдаж орж ирсэн ЗГ-ын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ЖДҮҮ дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг сайн судалж үзэн, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалахыг Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооноос хүсчь ЖДҮХ Санг бусад сантай нэгтгэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээ.
Ийнхүү тусгай сангуудыг нэгтгэснээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна. Энэ хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө" гэж заасан нь хэрэгжих боломжгүй болж байгаа хэрэг юм.
Видео мэдээ үзэх: