Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран Өвөрхангай аймгийн 19 суманд баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Уулзалт зөвлөгөөн Хужирт суманд боллоо.
Баялаг бүтээгчдийг дэмжих уулзалт зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Гүйцэтгэх захирал Н. Ганболд. Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга Т.Ариунболд, , Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хужирт сумын салбар хорооны дарга Л.Зориг нар оролцлоо.Тус сумын 30 иргэн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд элсэж, талархал илэрхийлэв.
Хужирт сумын түүхээс товч танилцуулъя. Илдэн бэйлийн хошууны хэсэг Автайсайн хааны хүү Бахарай баатар түүний хөвгүүн Цогт хун тайжийн ач Сутай Илдэнгийн албат байжээ. 1725 онд Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харьяанд орж Хужирт Аг сум үүссэн түүхтэй. 1931 онд Халуун ус сум нэртэйгээр Архангай аймгийн харьяанд байгуулагдаад 1934 оны V сард Өвөрхангай аймагт шилжин 5 баг, 575 өрх, 2281 хүн ам, 53725 толгой малтай Хужирт сум нэртэй байгуулагдсан. Одоогоор 5 баг, 6750 хүн амтай, 145437 толгой малтай, хүн амын тоогоор аймагтаа дөрөвт, малын тоо толгойгоор есдүгээр байранд, нутаг дэвсгэрийн хувьд аймагтаа хамгийн бага буюу 19 ордог юм.