• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. event

event

  • event
  • 2019-10-10 00:00:00
  • 910
SHARE TWITTER



ТАНИЛЦ: Энэ онд ЖДҮХС-гаас зээл авах компаниуд


ТАНИЛЦ: Энэ онд ЖДҮХС-гаас зээл авах компаниуд








Өнгөрсөн жилийн том дуулиануудын нэг бол ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой асуудал байв. УИХ-ын гишүүд, сайд дарга нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, мэдээлэлд ойр нэрийн дор ЖДҮХС-гийн хөрөнгийн жигд хуваасан асуудал олон нийтийн дунд багагүй шүүмжлэл дагуулсан. Зарим нь ч энэ явдлаас болж ажил, албан тушаалаасаа огцорсон бол зарим нь шүүх цагдаад дуудагдаад байгаа билээ.

Энэ жилийн хувьд ЖДҮХС-гийн хөрөнгийг ямар шалгуураар хуваарилах нь мөн л олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Салбарын сайдын өгсөн мэдээллээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн (ЖДҮХС) 2019 оны төслийн сонгон шалгаруулалт дуусчээ. Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтад 2744 иргэн, аж ахуйн нэгж зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Эдгээрээс 461 иргэн, аж ахуйн нэгжийг тус зээлд хамруулжээ. Өнгөрсөн онд 96.3 тэрбум төгрөгийг 211 хүнд олгосон бол энэ жил 47 тэрбум төгрөгийг 467 иргэн, аж ахуйн нэгжид олгох юм.

Одоогийн байдлаар эдгээр төслийн 219-д нь 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ЖДҮХС-гаас олгоод байгаа аж. Үлдсэн иргэн, аж ахуйн нэгжийн санхүүжилтийг ойрын хугацаанд гаргана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдэгдсэн юм. Мөн төслийн санхүүжилтийг ЖДҮХС-гаас гадна арилжааны банкууд, олон улсын байгууллагуудад санал болгож байгаа аж.

Энэ оны сонгон шалгаруулалтыг 3-4 үе шаттайгаар, програм ашиглан, тухайн төсөл хэрэгжүүлэх газар дээр очиж нарийвчилсан үнэлгээ хийж, төрийн бус байгууллагын төлөөллийг эцсийн шалгаруулалтад оролцуулах зэргээр зохион байгуулсан байна. Мөн зээлийг дараах дөрвөн багцад хуваан 20-300 сая төгрөгийн санхүүжилт олгож байгаа юм.

ЖДҮХС-гаас энэ онд олгох зээлийн санхүүжилтийг салбараар авч үзвэл нийт санхүүжилтийн долоон хувийг арьс шир боловсруулах үйлдвэр, 8.1 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, ноос ноолуур боловсруулах, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 18.8 хувийг, мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулахад 15.6 хувийг, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулахад 7.6 хувийг, шинэ техник технологи нэвтрүүлэхэд 3.6 хувийг тус тус эзэлж байна.

ЖДҮХС-гаас 100-300 сая төгрөгийн зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийс эхний ээлжид санхүүжүүлэх 37 төслийн мэдээлэл.

 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?