ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл, төсөл сонгон шалгаруулах журам батлагдаж, өнөөдрөөс төсөл хүлээн авч эхэлсэн юм.
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам"-ын 6.1-д "Хороо, дэд хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байна", мөн журмын 6.3-д "Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын 4 төлөөлөл байна" гэж журамласны дагуу Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос төсөл сонгон шалгаруулах Хороонд орохоо удаа дараалан илэрхийллээ.