Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн "ЭС ЖИ НЕКР" ХХК-ийг Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ-2019 Олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцож, Компанийн нийгмийн хариуцлагыг гүнээ ухамсарлан, ажлын байр нэмэгдүүлж, шилдэг санаа шинэ технологи нэвтрүүлэн олон улсын чанар стандартад нийцсэн Монгол улсад үйлдвэрлэсэн, дотоодын зах зээлд нийлүүлж байгааг өндрөөр үнэлэн үзэсгэлэнгийн дээд шагнал "ГРАН-ПРИ" цом хүндэт өргөмжлөл олгожээ.