"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Хороо, дэд хороо нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн найман хүний бүрэлдэхүүнтэй байна." мөн журмын 6.3 дахь хэсэгт "Хороо, дэд хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын 4 төлөөлөл байна." гэж заасны дагуу Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Дархан-Уул аймгийн салбар хороон дарга Н.Оюунцэцэг Дархан-Уул аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хороонд холбоог төлөөлж орохоор боллоо.