“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн ээлжит хурлаар 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа нэгтгэн дүгнэж ирэх оны хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа.
ББДХ-ны 2018 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал:
2018 оны 6 сарын 4-ний өдөр "Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум"-ыг санаачлан зохион байгуулав. Форумаар ХХААХҮЯ-ны дэргэдэх жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих сангийн зээл зорилтот эздэдээ хүрэхгүй байгааг онцолж, зээл олголтыг ил тод болгох, хяналттай болгох, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн ангиллыг нарийвчлан бодитоор тогтоох зэрэг олон чухал асуудлуудыг хөндөж, форумоос гарсан зөвлөмжийг УИХ-ын гишүүд болон холбогдох яамдад хүргүүлсэн билээ.
-2018 оны 06 сарын 25-нд “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих цогц бодлого-экспортын арга замууд” чуулга уулзалтыг Үндэсний хөгжлийн газартай хамтран зохион байгуулав. Баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлого, экспортын арга замууд чуулга уулзалтын үеэр үйлдвэрлэгчид цогц бодлого бодит дэмжлэг хэрэгтэй байгааг онцолж. "Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөлд борлуулалтыг нь нэмэхэд чиглэсэн тодорхой зүйл заалтуудыг оруулж өгөх шаардалагатай байгааг хэлж, хуулийн төслийн ажилд ЖДҮ, эрхлэгчдийн саналыг авсан юм.
- 2018 оны 11 сард ЖДҮХС-ийн зээлийг эрх мэдлээ ашиглан хувьдаа завшсан эрх мэдэлтнүүдээс “Хариуцлага нэхэх ард түмний цуглаан”-ыг зохион байгуулав.
-2018 оны 11 сард 200 гаруй баялаг бүтээгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордонд хүлээн авч, уулзав.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ онд маш олон ажлуудыг хийж гүйцэтгэснээс хамгийн чухал нь ЖДҮХС-ийн асуудлыг хөндөж гаргасан явдал юм.
Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбоо цаашдаа ЖДҮХС-ийн асуудлаар тууштай ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ онд төр засагт хандсан нийт 526 албан бичиг, шаардлагыг хүргүүлж, ЖДҮДС холбоотой 5 удаагийн хэвлэлийн бага хурал, нэг удаагийн "ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-аас гарсан санал зөвлөмжийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад хүргүүлжээ.
Авилгатай тэмцэх газраас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан "Асуудал ба шийдэл" хэлэлцүүлэгт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг даван туулах нь" сэдэвт илтгэлээр оролцсон.
Илтгэлийг бүрэн эхээр нь дараах линкийг дарж үзнэ үү.
http://bayalagbuteegch.mn/tbb/news/event/read/1149
БНХАУ-ын Гуанжоу хотноо зохион байгуулагддаг техник технологи, тоног төхөөрөмжийн "CANTON FAIR" 123 удаагийн олон улсын үзэсгэлэнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд оролцон бизнес аялал зохион байгуулсан юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр:
Энэ жил манай холбоо маш үр бүтээлтэй ажиллаа. Ялангуяа хууль эрхзүйн орчноо бүрдүүлэх, сайжруулах тал дээр нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүллээ. Тухайлбал Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийн ажил, хуулийн хэлэлцүүлэг, мөн ЖДҮХС-г ил тод нээлттэй байлгах, ямар хүмүүс зээл авсан гэх мэт маш их ажлуудыг хийсэн жил болж өнгөрлөө. Ирэх ондоо мөн ЖДҮХС-ийн асуудлыг үргэлжлүүлэн хийхээс гадна баялаг бүтээгчдээ дэмжих тал дээр олон олон ажил хийхээр төлөвлөөд байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл олголтын асуудал болоод тус санг тойрсон бусад асуудлуудтай холбоотойгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо олон ажил хийж гүйцэтгэсэн. Тухайлбал: ЖДҮХС нь 2009 онд байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл 900 тэрбум төгрөгийн зээлийг олгон, 600 гаруй үйлдвэр байгуулсан гэх мэдээлэл сангийн бүртгэл байгаагаас үзэхэд ЖДҮХС-ийн зээл эзэндээ хүрсэн мэт харагдаж буй боловч хачир дээрээ зээл жинхэнэ эздэдээ хүрэхгүй байгааг нотлох баримт, бодит жишээнүүд олон байгааг холбооны удирдах зөвлөлийн гишүүд онцоллоо. Түүнчлэн салбарын сайд Б.Батзориг ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, сайдын сэнтийгээсээ огцрох мэдүүлгээ өгсөн ч энэ нь хариуцлага хүлээж байгаа хэрэг биш тул УИХ-ын гишүүнээсээ татгалзах нь зүйтэй гэж холбооны гишүүд үзэж, энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ.
Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийг оролцуулсан олон тал хэлэлцүүлгийг ETV HD болон Мass телевизүүдтэй хамтран шат дараатайгаар зохион байгуулж, үйлдвэрлэл эрхлэгчдийн саналыг холбогдох яам агентлагуудад хүргэж ажилласаар байгаа юм.
Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг үзэх:
Тендерийн ерөнхий хуульд, оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгийг үзэх: