Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн агентлагийн орлогч дарга ноён Ясухиро Маэда болон холбогдох албны хүмүүстэй уулзалт зохион байгуулж, Жижиг, дунд үйдлвэрийг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцов.
Тус уулзалтын үеэр Үдэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сангийн талаар танилцуулга хийж, тус сангаар дамжуулан мэдээлэл солилцох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, Японы тал уг саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд цаашид нэгдэж хамтран ажиллахаар тохиролцов.