Сүхбаатар сумын Баялаг бүтээгчдийн анхдугаар зөвлөгөөн 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгийн Долгио чуулгын байранд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд Сүхбаатар сумын Засаг дарга М.Үүрийнтуяа, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн О.Тэгшбаяр, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн П.Ганболд, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Ганзул, тус холбооны Сэлэнгэ аймаг дахь салбар хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Баянмөнх, суманд худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Уулзалтын үеэр Сүхбаатар сумын худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний өнөөгийн байдал, цаашлаад өсөн дэвжих боломж бололцоо, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааны талаар, мөн Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны мэдээлэл, цаашлаад Аж үйлдвэрийн яамнаас гаргаж буй бодлого, шийдвэр зэрэг олон сэдвүүдээр яриа өрнүүллээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хувьд одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 4000 гаруй гишүүдтэй бөгөөд уулзалтын үеэр Сүхбаатар сумын Баялаг бүтээгчдийг дэмжих салбар зөвлөлийг байгуулан, 80 баялаг бүтээгч энэ холбоонд шинээр элсэн орлоо. Тус салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар Ё.Батзул /Зул салон/ сонгогдож гишүүдээр
1. Д.Бат-Эрдэнэ
2. Н.Энхтөр /”Баянхан Уул ХХК- вакум цонх, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг/
3. Н.Ууганчимэг /”Буянхишиг” талхан цех/
4. Н.Баярсайхан /Үжээд ХХК/
5. Д.Оюунцэцэг /Зөгийн аж ахуй эрхлэгч/
6. Н.Сайннэмэх /Хөеө булаг ХХК – Оёдол эсгүүр, хувцас засвар/
7. Н.Алтанцэцэг /утсан загасны худалдаа эрхлэгч/
8. Н.Ганбаатар /”Ундрах тум” ХХК- Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа/ тус тус сонгогдлоо.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд шинээр элсэн орж буй бүх гишүүд ямар нэг хураамж төлөхгүй ба тэдэнд Масс агентлагийн зүгээс үйл ажиллагаагаа үнэгүй сурталчлуулах, тус агентлагаас зохион байгуулж буй “Баялаг бүтээгчдээ дэмжье” төсөл хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагаанд хамрагдах боломж нээгдэж байгаа юм.![](http://bayalagbuteegch.mn/files/63.jpg)
![](http://bayalagbuteegch.mn/files/64.jpg)
![](http://bayalagbuteegch.mn/files/65.jpg)
![](http://bayalagbuteegch.mn/files/66(2).jpg)
![](http://bayalagbuteegch.mn/files/67.jpg)
![](http://bayalagbuteegch.mn/files/68.jpg)
![](http://bayalagbuteegch.mn/files/69.jpg)
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хувьд одоогийн байдлаар улсын хэмжээнд нийт 4000 гаруй гишүүдтэй бөгөөд уулзалтын үеэр Сүхбаатар сумын Баялаг бүтээгчдийг дэмжих салбар зөвлөлийг байгуулан, 80 баялаг бүтээгч энэ холбоонд шинээр элсэн орлоо. Тус салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар Ё.Батзул /Зул салон/ сонгогдож гишүүдээр
1. Д.Бат-Эрдэнэ
2. Н.Энхтөр /”Баянхан Уул ХХК- вакум цонх, тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг/
3. Н.Ууганчимэг /”Буянхишиг” талхан цех/
4. Н.Баярсайхан /Үжээд ХХК/
5. Д.Оюунцэцэг /Зөгийн аж ахуй эрхлэгч/
6. Н.Сайннэмэх /Хөеө булаг ХХК – Оёдол эсгүүр, хувцас засвар/
7. Н.Алтанцэцэг /утсан загасны худалдаа эрхлэгч/
8. Н.Ганбаатар /”Ундрах тум” ХХК- Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа/ тус тус сонгогдлоо.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд шинээр элсэн орж буй бүх гишүүд ямар нэг хураамж төлөхгүй ба тэдэнд Масс агентлагийн зүгээс үйл ажиллагаагаа үнэгүй сурталчлуулах, тус агентлагаас зохион байгуулж буй “Баялаг бүтээгчдээ дэмжье” төсөл хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагаанд хамрагдах боломж нээгдэж байгаа юм.
![](http://bayalagbuteegch.mn/files/63.jpg)