Ерөнхий сайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг яг одоо хаалттай хүлээн авч уулзаж байна. Уулзалтад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгардаг асуудлуудыг сонсох юм байна.
Сүүлийн үед ЖДҮДС-аас Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан нь олон нийтэд ил болоод байгаа бөгөөд одоогийн байдлаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, ХХАХҮ-ийн сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Солтан нар ЖДҮДС-аас зээл авсан нь тодорхой болоод байгаа юм. Цаашдаа ч тус сангаас зээл авсан албан тушаалтнуудын тоо нэмэгдэж, мэдээлэл нь ил болно гэсэн мэдээлэл ч гараад байгаа. Ерөнхий сайд өнөөдрийн бүлгийн хурал дээр ЖДҮДС-аас эрх ашгаа хэтрүүлж, албан тушаалын байдлаа ашиглан, хууль бусаар зориулалтын дагуу зээл аваагүй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, хариуцлагын асуудлыг ярина гэдгээ мэдэгдсэн юм. Сарын өмнө Сангийн яамнаас тус сангийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар шалгалтын дүнг хэлэлцэх юм байна.
Эх сурвалж: www.iToim.mn