"Улаанбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа 2018 оны 10 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвийн үзэсгэлэнгийн танхимд 6 дахь удаагаа зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэх, ман хамтран ажиллах түнш байгууллагууд, захиалагчидтай холбоо тогтоох олон давуу талуудыг бий болгож байгаа юм. "Улаанбаатарт үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаанд оролцогч 170 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд талбайн түрээсгүйгээр өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа тул бүх бүтээгдэхүүнийг үйлдвэрийн болон хямдралтай үнээр худалдан авалт хийх боломж бүрдэж байна.