Масс" агентлагийн хамт олон сэтгэлийнхээ дуудлагаар “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийг эх орон даяар эхлүүлсэн. Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 21 аймгийн баялаг бүтээгчдээ сурталчилах ажил амжилттай өрнөөд эхний шат нь дууссан билээ.
Төслийн хоёрдугаар үе шатаа нээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Баялаг бүтээгчдийн төгөл нээх ажил өнөөдөр болно. Нийслэлийн олон баялаг бүтээгч иргэд төсөл хөтөлбөрийг дэмжин, мод тарих ажилд олноороо оролцох юм.