ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 өнөөдөр Туушин зочид буудлын Соёмбо тамхимд болж байна. Тус форумын үеэр "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд баялаг бүтээгчдийн санал бодлыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлэгт форумд оролцогчдын саналаас гадна мэдээллийн лавлах 1900-1950 шууд утас нь дээр иргэдийн саналыг авч байна.