Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд Батаагийнхаа дуудсанаар нэгдлээ. Өнөөдөр би үндэсний үйлдвэрлэгч Хатан сүлжээгийнхээ хувцсаар гоёсон. Удахгүй болох сар шинийн баяраараа ч гэсэн үндэсний үйлдвэрийн сайхан дээл хувцсаараа гоёно. Монголын ард түмэндээ ч гэсэн үндэсний хувцсаараа гоёж, дотоодынхоо бараа, бүтээгдэхүүнийг бие биедээ бэлэглэхийг уриалж байна. Өдөр тутамдаа Зөв аарцны ундаа, Миний монголын цэнхэр савтай сүүгээ хэрэглэдэг.