Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ аянд нэгдсэндээ баяртай байна. Өдөр тутамдаа үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг боддог. Яагаад гэхээр манай бүх зүйл чинь цаанаасаа органик байдаг болохоор хэрэглэх дуртай. Би чинь өөрөө ч гэсэн үндэсний үйлдвэрлэгч шүү дээ. Залууст зориулсан Smoke брендийн хувцсыг үйлдвэрлэдэг. Өнөөдөр өөрийн брендийн хувцсаараа гоёсон байна. Манай залуус ч гэсэн сүүлийн үед их эх оронч, үндэсний үзэлтэй болсон юм шиг санагддаг.