• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

image

  • article
  • 2022-12-07 07:00:00
  • 888
SHARE TWITTER

“Газар зүйн заалт” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бүтээгдэхүүний нэрийг хамгаалах, баталгаажуулах оюуны өмчийн эрх юм. Газар зүйн заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн нэр дангаараа, эсхүл тухайн бараа, бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Жишээлбэл, Францын Бордо мужид үйлдвэрлэсэн “Бордо” дарсыг дэлхий даяар мэддэг. Монгол Улсын хувьд Увс аймагт ургуулсан чацарганыг “Увсын чацаргана” хэмээх нэрээр Европын Холбооноос газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр энэ оны эхээр бүртгэсэн. 

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүний хөгжүүлэлт, түүнийг оюуны өмчийн хувьд баталгаажуулан хамгаалах сонирхол дэлхий дахинд ихээхэн нэмэгдэж байна. Нэн ялангуяа, Азийн улс орнуудын хувьд өөрсдийн онцлогт тохирсон газар зүйн заалтын эрх зүйн орчин болон бүртгэлийн систем нэвтрүүлснээр өдгөө 3700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бүртгүүлээд байна.

Энэ нь экспорт болон дотоодын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлж байна. Жишээ дурдахад, Камбож улсын Кампот мужид тариалдаг хар чинжүүг 2009 онд 1 килограммыг нь 4.50 ам.доллароор борлуулдаг байсан бол газар зүйн заалтад бүртгүүлсний дараа буюу 2018 онд 1 килограмм нь 15 ам.доллар болж үнэ нь өсжээ. Мөн энэхүү газар зүйн заалттай бүтээгдэхүүний ачаар тухайн газар нутгийн нэр олонд танигдаж, дотоод болон гадаад аялал жуулчлал хөгжсөн байна.

Эх сурвалж: ХХААХҮЯам
 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?