• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

image

  • article
  • 2022-11-30 01:12:00
  • 854
SHARE TWITTER
Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой байгууллага юм. Тус байгууллагаас жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд олгодог батлан даалтуудын төрлүүдийг танилцуулж байна.

Банк бус санхүүгийн байгууллага:
-Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана. Батлан даалт авах аж ахуй нэгж иргэн нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банк бус санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргана.

Азийн Хөгжлийн Банкны эх үүсвэртэй батлан даалт:
-“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төсөл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2016-2021 онд хэрэгжинэ. Уг төсөл нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай хөнгөлөлттэй хүүтэй эх үүсвэртэй батлан даалттай санхүүжилтээр дэмжих зорилготой.Зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчид батлан даалт гаргана.

Ажлын байрыг дэмжих батлан даалттай зээл:
-Короновируст халдвар (COVID-19)-ын цар тахлын гамшгийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийг сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.Энэхүү цогц төлөвлөгөөнд тусгагдсан Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын бизнесийн үйл ажиллагааг сэргээх, ажлын байрыг хадгалах, дэмжих, зорилготой 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 3%-ийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих” зээлд батлан даалт гаргана.

Эх сурвалж: Зээлийн батлан даалтын сан
                                                                                                                
 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?