Зарим хүн нэг амандаа хоёр хэлтэй юм шиг хийрхэж ярьсаар хулхи улс төрч болно.
Зарим хүн нэг биедээ дөрвөн гартай юм шиг ажиллаж хөдөлмөрлөсөөр баялаг бүтээнэ гэж Хэл шинжлэлийн ухааны доктор, СГЗ, “Цар тахлыг хөдөлмөрөөр ялагч” номын зохиолч Б.Нацагдорж хэлжээ.
Яг одоо Монголд амьдарч байгаа хүмүүсийг 4 хувааж болно. Үүнд:
· Эрх мэдлийг ямар нэг аргаар өөрийн болгосон хүмүүс
· Залхсан хүмүүс
· Дасан зохицсон хүмүүс
· Баялаг бүтээгчид
Төрийн эрх мэдлийг ямар нэг аргаар өөрийн болгосон хүмүүсийн дийлэнх нь алтан загасны үлгэр дээр гардаг эмгэнээс ч долоон дор. Тэдний дунд шударга, үнэнч хүн өдрийн од шиг цөөхөн бөгөөд яаж ч хичээсэн олонхын эсрэг хүч хүрэхгүй.
Залхсан хүмүүс нэг бол энэ улсаас явах эсвэл энэ ертөнцөөс явахыг хүснэ. Тэд энэ нийгэмд багтаж шингэх гэж хамгийн их тарчилж байгаа хүмүүс юм.
Дасан зохицсон хүмүүс бол хамгийн хортой. Төрийн эрх мэдэлд хэн байх нь хамаагүй гэж боддог бөгөөд зөвхөн ходоодондоо л захирагдана. Тэд сайн сайхан амьдралыг мөрөөдөх нь байтугай төсөөлж ч чадахгүй.
Харин баялаг бүтээгчид бол нийгмийн хөдөлгөгч хүч, итгэл найдвар юм. Энэ хүмүүсийн тоо хэр их байна төдий чинээ бидний амьдарч буй нийгэм эрүүл байна гэж ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь цар тахлын үед тэдний тоо 20 хувиар цөөрсөн юм.
Дэлхий нийтийг цочроосон “COVID-19” цар тахалтай тэмцэх үүднээс Монгол Улс анх удаа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хориог Улаанбаатар хотод 97 хувьтай хэрэгжүүлсэн байдаг.
Улмаар цар тахлын үед иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа манай улсад төдийгүй дэлхий нийтэд доголдсон. Энэ тухай Дэлхийн эдийн засгийн форумын үеэр улс орнуудын төрийн тэргүүнүүд цуглан ярилцахдаа хэлсэн байдаг. Түүхэнд хамгийн их эдийн засгийн уналттай үе гэж тэмдэглэгдэн үлдсэн дэлхийн II дайны дараах үеэс цар тахлын жилүүд 2.3 пунктээр илүү уналттай байгааг энэ үеэр ил болгосон. Өөрөөр хэлбэл цар тахал дэлхийн эдийн засгийг их уналт руу түлхсэн гэсэн үг.
Харин манай улсад цар тахлыг даван туулах ачааг төр засаг биш энгийн иргэд, баялаг бүтээгчид л үүрч байв. Одоо ч үүрсээр байна.
Ковид-19 цар тахал ЖДҮҮ эрхлэгчдийн 98.6 хувьд нь сөрөг нөлөө үзүүлсэн гэх судалгаа байдаг. Ялангуяа хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаа болон үйлчилгээ, хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, соёл, урлаг дотоодын тээвэр, гадаад худалдааны салбаруудад ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байсан юм. Үүний нөлөөгөөр 200 мянган хүн ажлын байраа алдсан. Энгийн үед бор зүрхээрээ болгодог баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгчдэд анх удаа тусламж дэмжлэг хэрэг болсон нь энэ.
Тэдний эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг хамгийн идэвхтэй бөгөөд, олон гишүүнтэй байгууллага бол “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” юм. Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийт 14 байгууллага л ажиллах боломжтой байсан. Энэ эрхийнхээ хүрээнд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” чадах бүхнээ дайчлан ЖДҮҮ эрхлэгчдийн төлөө цаг наргүй ажиллаж эхэлсэн байдаг. 2021 онд тус холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр өөрийн биеэр багаа удирдан, нэвтрүүлгээ хөтөлж баялаг бүтээгчдээ дэмжсэн юм. Үүний ачаар нэвтрүүлэгт оролцсон хүмүүсийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон хүн сонирхож, борлуулалт нь огцом нэмэгдсэн байна. Мэдээж борлуулалт, захиалга нь нэмэгдэхийн хэрээр илүү их хөдөлмөрлөх шаардлага тэдэнд тулгарч байсан юм. Хэн илүү хөдөлмөрлөж, ухаан зарна тэр хүн цар тахлыг хохирол багатай даван туулж байсан юм.
Төрөөс тэдэнд зориулсан бодлого хэрэгжүүлсэн боловч, дийлэнх нь жинхэнэ эздэдээ хүрч чадаагүй. Хожмын нэг өдөр цар тахал мартагдаж, тэдний хүч хөдөлмөр түүх болон үлдэнэ. Үүнд “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг дангаараа хангалттай биш тул “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” уншдаг, үздэг, сонсдог номыг Монголд анх удаа хэвлүүлээд байгаа юм.
ЖДҮҮ нэг улсын байтугай нэг дэлхийн эдийн засгийг сэргээх хүчтэй. Үүнийг хэн нэгэн санаанаасаа зохиож хэлээгүй. Түүх өөрөө үүнийг гэрчлэнэ. Эх орондоо сайхан амьдрах боломж нь үйлдвэржсэн улс болох юм. Үйлдвэржсэн улс болохын тулд баялаг бүтээгчдээ дэмжих шаардлагатай.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” 2021 оны шилдэг 50 баялаг бүтээгчийг алдаршуулсан бөгөөд энэ үйл ажиллагаа цаашид үргэлжилсээр байх юм. Үргэлжлэхдээ илүү цар хүрээгээ тэлж, дэлхийн хэмжээнд монгол баялаг бүтээгчдээ сурталчлахаар зорилго тээн ажиллаж байна. Монголчууд нийгмийн асуудлуудтай дасан зохицохоо больж, залхаж байгаа бол тэмцэж хүн бүр хөдөлмөрлөн баялаг бүтээгч болох өдөр ирнэ гэдэгт найдаж байна.