• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

image

  • article
  • 2022-01-29 16:31:00
  • 1509
SHARE TWITTER
“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн хамт олон өнгөрсөн хугацаанд нийт 30 мянган км зам туулж ЖДҮҮ эрхлэгчдээ алдаршуулсан. Магадгүй 30 сая км зам туулсан ч монголын ЖДҮҮ хөгжихгүй байж мэднэ. Монголчууд импортлодог биш экспортлодог ард түмэн болно гэвэл бид 300 сая км зам туулахад ч бэлэн байна.
Бидний зарцуулсан хүч хөдөлмөр өнөөдөр үнэлэгдэхгүй байж болох ч хэзээ нэгэн цагт экспортлогч улс болоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Монгол Улсаа хөгжүүлж, импортлогч орноос эх орондоо үйлдвэрлэгч, цаашлаад экспортлогч орон болж чадвал нийгэмд үүсээд буй бусад асуудал үгүй болох юм. Тухайлбал ажилгүйдэл, ядуурал, архидалт буурч үүнийг даган гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг багасах үр нөлөөтэй. Учир нь ЖДҮҮ-ний салбар Монгол Улсын нийт ажлын байрны 90 хувийг дангаараа хангадаг. Бусад улс оронд аж үйлдвэржсэн улс болохын чухалыг аль эрт олж харан хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн байдаг. Гэвч манай улс одоо ч энэ салбараа гадуурхаж, дэмжихгүй байгаа нь үр дагавараа үзүүлж  байна. Тухайлбал Монгол улс нийт хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг импортын бараагаа ганцхан боомтоос, шатахууны хэрэглээгээ ганцхан улсаас,  эдийн засаг нь ганцхан уул уурхайнаас, улсын төсөв нь ганцхан нүүрсний экспортоос хамааралтай амьдарч байна.
Гэхдээ бидэнд бага ч болов итгэл найдварын гэрэл харагдаж эхэлсэн нь сайн хэрэг.  Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлж байгаа нь маш их хүлээлт үүсгэлээ. “Шинэ сэргэлтийн бодлогийн хүрээнд 6 багц бодлого яригдаж байгаа бөгөөд эдгээрийн цөм нь аж үйлдвэржсэн улс болох явдал” гэжээ.  Холбогдох эрх мэдэлтнүүд ЖДҮҮ-г хөгжүүлэх шаардлага, хэрэгцээг харж эхэлсэн нь сайн хэрэг. Гэвч өмнө нь хэд хэдэн удаа адил төстэй бодлого хэрэгжсэн ч үр дүнд хүрэлгүй мартагдсан гашуун туршлага бий. Тиймээс энэ бодлого бүрэн гүйцэт хэрэгжих хүртэл “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн хамт олон зогсолтгүй ажиллах болно.


 


“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн богино хэмжээний танилцуулга шторкийг хүлээн авч үзнэ үү.


 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?