Монгол Улсад төрийн бус байгууллагын тухай хуулийг батлаад 24 жил өнгөрсөн. Тус хуулийн хүрээнд ТББ үүсгэн байгуулах, татан буулгах, төрөөс ТББ-тай харилцах удирдлага зохион байгуулалт, орлого зарлага, тайлантай холбоотой ерөнхий зохицуулалтуудыг хийсэн байдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр ТББ-уудын чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтад өөрчлөлт гарч эрх зүйн хийдэл үүсгэж эхэлсэн. Тиймээс эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлагатай хэмээн үзэж, шинэчлэхээр УИХ хэлэлцэж байна. Гэвч нэг эргэлзээ бий.
Манай улсад ардчиллыг бэхжүүлэх үүрэгтэй иргэний нийгэм өөрөө хууль тогтоогчдын мэдэлд орчихоод байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл УИХ-ын 58 гишүүн 194 төрийн бус байгууллагын тэргүүн, ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажил хийж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 27000 орчим ТББ бүртгэгдсэн байдаг. Өнгөц харахад иргэдээс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх оролцоо өндөр юм шиг харагдаж байна. Гэвч бодит байдал дээр дийлэнх нь холбогдох байгууллагад тайлангаа ирүүлдэггүй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд тун цөөхөн нь л тунаж үлддэг. Хамгийн их хор хөнөөлтэй нь төр өөрөө төрийн бус байгууллагаа удирдан чиглүүлдэг буруу жишиг тогтсон байгааг дээрх жишээнээс харж болно. Үүнээс гадна удахгүй батлагдах Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиудад яг хэний эрх ашгийг тусгах вэ гэдэг нь асуулт болж үлдэж байна.
Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхээ сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх зорилгод үндэслэгдсэн, зохион байгуулалтын нэгдлийг “төрийн бус байгууллага” гэж үздэг. Энэ нь 1997 оны төрийн бус байгууллагын тухай хуулиар холбоо, сан зэрэг ашгийн төлөө бус байгууллагуудыг “төрийн бус байгууллага” гэсэн малгай нэртэй байхаар зохицуулсантай холбоотой.
Төрийн бус байгууллага нь иргэдийн чөлөөт хүсэл зориг дээр үндэслэгддэг учраас хууль тогтоомж, захиргааны үйл ажиллагаагаар илрэх төрийн хяналт, хамгийн боломжит бага хэмжээнд байх ёстой. Мөн “Ашгийн төлөө бус хуулийн олон улсын төв”-өөс гаргасан судалгаагаар иргэний нийгмийн байгууллага болох төрийн бус байгууллага нь ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх эрх чөлөөг хангахад чухал ач холбогдолтой учраас тэдгээрийн үйл ажиллагааг төрөөс бүртгэх, батламжлах нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтэд сөрөг нөлөөтэй гэжээ. Харин манай улсад ТББ утгаа алдаж төрийн байгууллага болохуйц хэмжээнд хүрсэн нь бүртгэх, батламжлах асуудалтай харьцуулашгүй юм.
СЭТГҮҮЛЧ Б.УРАНТУЯА