Ковидын нэг удаагийн хууль буюу Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжих хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болно. Уг хуулийг УИХ дахин сунгахгүй, Засгийн газарт олгосон зарим онцгой эрх мэдлийг цуцална гэдгээ мэдэгдсэн. Эл хуулийн хэрэгжих хугацаа дуусахтай зэрэгцэн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй зарим хөнгөлөлт, чөлөөлөлт бүрэн зогсоно. Мөн Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ ч зогсоно. Ингээд нэг удаагийн хуультай хамт зогсох хөнгөлөлт чөлөөлөлтийн арга хэмжээнүүдийг эргэн сануулъя.
Ипотекийн зээлээ эргэн төлж эхэлнэ
Цар тахлаас шалтгаалж орлого нь буурсан өрхүүд орон сууцны зээлийн эргэн төлөлтөө 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэрийг Засгийн газар, Монголбанкнаас гаргасан. Дараа нь, ковидын хууль зургаан сараар сунгагдсантай холбогдуулан зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсч байгаа иргэд дахин зургаан сараар буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал ипотекийн зээлийн эргэн төлөлтөө сунгахаар шийдвэрлэсэн. Ипотекийн зээлд хамрагдсан 100 орчим мянган өрхийн талаас илүү хувь зээлийн эргэн төлөлтөө сунгасан мэдээлэл бий.
Тэгвэл ковидын хуулийн хугацаа дуусч, иргэд 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс ипотекийн зээлийн сар бүрийн төлбөрөө хуваарын дагуу төлнө. Жил гаруйн хугацаанд зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй, хойшлуулсан иргэдийн ямар нэгэн ангилалд оруулахгүй, үндсэн болон хүүгийн төлбөр нэмэгдээгүй. Зөвхөн зээлээ хойшлуулсан хугацаагаар зээлээ барагдуулж дуусах хугацаа уртасч байгаа юм.
Цахилгаан, дулаан, ус, хогны мөнгөө төлнө
Засгийн газраас 13 сарын хугацаанд айл өрх, зарим ААН-ийн хэрэглээний цахилгаан, дулаан, ус, хогны мөнгийг хөнгөлөв. Эл хөнгөлөлт мөн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болно. Өнгөрсөн хугацаанд эл хөнгөлөлтөд шаардлагатай санхүүжилтийг Эрдэнэт үйлдвэрээс гаргасан бөгөөд 2022 онд үргэлжлүүлэн санхүүжүүлэх боломжгүй гэдгийг Эрчим хүчний сайд мэдээлсэн. Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа учраас иргэд, ААН-үүд цахилгаан, дулаан, хог, усны мөнгөө төлнө.
Хүүхдийн мөнгөө сонголттой авна
Цар тахлын үед 0-18 насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийг тэтгэмжийг авч байгаа. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс тус оны долдугаар сарын 1 хүртэл хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг сонголттойгоор олгохоор ирэх оны төсвийг баталсан. Нэн шаардлагатай, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг иргэд 100 мянган төгрөгөө бүгдийг нь авч хэрэглэж болно, хэрвээ хүсвэл 100 мянган төгрөгөө хүүхдийнхээ нэр дээр хуримтлал руу шилжүүлж болно. Харин 2022 оны долдугар сарын 1-ээс он дуустал 50 мянган төгрөгөөс доошгүй мөнгөн дүнг хадгаламжиндаа заавал хуримтлуулна. Үлдсэн 50 мянган төгрөгөө мөн сонголттойгоор гар дээрээ авч болно гэсэн хувилбартай байхаар боловсруулсан.
Мөн ковидын нэг удаагийн хуулиар олгон эрхийн хүрээнд Засгийн газрын түр томилгоонуудыг хийж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөл заавал сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Засгийн газрын санал болгосноор түр томилгоог хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 30 гаруй агентлагийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга нарыг сонгон шалгаруулалтгүй, нэг удаагийн хуулиар түр томилсон байдаг. Тэгэхээр хуулийн хэрэгжих хугацаа дуусахтай зэрэгцэн түр томилгоогоор томилогдсон албан тушаалтнуулыг хэрхэх нь анхаарал татаж байна.
Хэн нэгэнд өгч болох хамгийн нандин бэлгүүдийн нэг бол таны цаг хугацаа юм. Учир нь та түүнийг хэзээ ч эргүүлж авч чадахгүй.