• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-06-29 17:00:00
  • 1726
SHARE TWITTER


Манайх хоёр хүүтэй. Тимугэр Билгүтэй 2 маань 7, 8 настай амттанд маш их дуртай. Хөвгүүдийнхээ эрүүл аюулгүй хүнс хэрэгцээн дээрээс үүдэж
ТИБИ брэндийг бий болгоод 3 жил болж байна.
Ямар нэг химийн бодис, нэмэлт амт үнэр оруулагчгүй зайрмагийг хэрэглэгчиддээ хүргэх гэж өдийгөөс төдий хүртэл хичээж яваа жижигхэн үйлдвэрлэл эрхлэгч гэр бүл билээ бид.

Жүрж, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө цэвэр жимсийг Орос улсаас авч шууд шахаад хийхээр их үнэтэй, ашиг маш багатай. Гэхдээ амин дэм, дархлаа үүсгэж эрүүл аюулгүй хүнс хэрэглэх ҮНЭ ЦЭНИЙГ эх орондоо бүтээхийг бид хүсдэг.
Монгол орны зайрмагны зах зээлийн 60-70 хувь нь гадны тэр дундаа орос зайрмаг байдаг. Маш их сахар химийн нэмэлттэй. Манай бүтээгдэхүүн үнийн хувьд өрсөлдөхүйц яг л адилхан. Заримаас нь хямдхан үнэтэй (жимсийг шууд шахаж хийдэг гэхэд хямд) байдаг ч манай хэрэглэгчид зайрмаг сонгохдоо агууламжийг нь тэр бүр хардаггүй.

Дараагийн бүтээгдэхүүн "ЗӨӨЛӨН ВАФЛИ" бол өдөр бүр шинэхэнээр хийж крамел голтой, шоко бүрмэлтэйгээр хүүхэд багачууд гэлтгүй томчуул ажлын завсарлагаанаар кофетойгоо идэж, өвөө эмээ нар маань шүдийг нь өвтгөхгүй гээд дуртай иддэг болсон.
Үйлдвэрлэгч гэр бүл байна гэдэг маш их хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр шимд маш бага ашигтай ажиллах болдог ч өнөөгийн нийгэмд хамгийн чухал эрүүл хүнсийг үйлдвэрлэж байгаадаа бид маш их баяртай байдаг. Ковид-19 вирусын нөлөөгөөр амттан худалдан авалт өмнөх жилүүдийхээс хамаагүй бага байгаа нь манайх шиг жижиг үйлдвэрүүдэд хүнд тусаж байна.
Та бүхнийг манай хуудсаар зочилж Үндэсний үйлдвэрлэгч гэр бүлийн эрүүл амттантай танилцаж гэртээ үнэгүй хүргүүлж дэмжихийг хичээнгүйлэн хүсье!










 
Хүндэтгэсэн ТИБИ брэндийг үүсгэн байгуулагч Ч. Золзаяа

ҮР ҮҮХДЭЭ ХАЙРЛАХ ЭЦЭХ ЭХИЙН ХАЙРААС ҮҮДЭЛТЭЙ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ "ТИБИ" БРЭНДТЭЙ ХОЛБОГДОХЫГ ХҮСВЭЛ:

  • Фэйсбүүк пэйж : TibiEmpire
  • Веб хуудас: http://www.tibi.mn/ 
  • Утас: 9333-2211 
  • шуудан: g_tibi@yahoo.com
     
 

 

 

 

 
  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?