• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-06-28 13:00:00
  • 1901
SHARE TWITTER

“Соёлын биет бус өв гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий багаж зэмсэг, эд зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ.

Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг.  Энэхүү конвенцын зорилгод олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ” гэж ЮНЕСКО-гоос  2003 онд баталсан Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид тодорхойлжээ.

ЮНЕСКО-д үндэснийхээ биет бус өвийг  бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага. Соёлын биет бус өв нь   байнга хувьсан өөрчлөгдөж, үргэлжилж байдаг аж.

Манай улс 2008 оноос хойш Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад:

Морин хуурын хөгжмийн уламжлалт урлаг (2008)

Монгол ардын уртын дуу(2008)

Монгол ардын бүжиг – Бий биелгээ(2009)

Монгол тууль(2009)

Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг(2009)

Хөөмэйн уламжлалт урлаг(2010)

Бүргэдийн баяр буюу шувуучлахуй (Ази, Европ, Арабын 18 улстай хамтран) (2010)

Монгол үндэстний баяр – наадам(2010)

Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил – битүү амьсгаа(2011)

Монгол уран бичлэг(2013)

Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл(2013)

Монгол шагайн харваа (2014)

Ингэнд ботго авахуулах уламжлалт зан үйл (2015)

Уул овоо тахих Монгол зан үйл (2017)

Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019)

гэх нийт 15 өвийг бүртгүүлсэн юм.

ЮНЕСКО анх байгуулагдсан цагаасаа эхлэн ард түмнүүдийн уламжлалт соёл, дуу хөгжим, аман зохиол, язгуур урлаг, ёс заншил, хөгжмийн зэмсгийг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн байна.

 Эх сурвалж: unesco.mn/mn

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?