• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-04-28 15:00:00
  • 1721
SHARE TWITTER

Жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилготой “ЖИНХЭНЭ ЖДҮ” булангийнхаа энэ удаагийн зочноор “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч А.Уянгыг урьж,  сонирхолтой яриа өрнүүллээ.

Газрын кадастр, зураглалын инженер мэргэжилтэй бүсгүй ээж болсноосоо хойш хүүхдийн хувцасны бизнест дурлаж,  “Үр минь” брэндээ үүсгэн байгуулжээ.

Анх нөхрөөсөө гуйж авсан 200, хадам ээжээсээ зээлсэн 300,  нийт 500 мянган төгрөгөөр эхлүүлж байсан түүний бизнес өнөөдөр Монголын нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгож, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ татсан томоохон бренд болтлоо хөгжжээ.

Хүүхдээ харахаар үнсээд үнсээд ханахгүй, цаанаасаа нэг эгдүү ундраад байдаг даа. Яг тэр мэдрэмжийг шингээсэн, тухайн хүнд нь цор ганц зориулж урласан бүтээгдэхүүнийг “Үр Минь” брэнд үйлчлүүлэгчиддээ хүргэхийг зорьж ажилладаг гэдгийг А.Уянга онцлон хэлсэн юм.

Мөн тэрбээр, “Бүх хувцсаа өөрийнхөө хүүхдэд хийж байгаа мэтээр төсөөлж, миний хүүхдийн биед эвтэйхэн, тухтай байж чадах болов уу гэсэн асуултыг өдөр бүр өөрөөсөө асууж, эхийн сэтгэлээр урладаг. Тэр ч утгаараа дөнгөж төрсөн бяцхан үрсэд зориулсан хувцаснууд маань илүү их эрэлттэй байдаг. Бид худалдан авалт хийхээр зорьж ирсэн хүн бүрт таалагдах загварыг дэлгүүрийн лангуунд бэлэн байлгахыг хичээдэг ч бэлэн бүтээгдэхүүн болоход маш их шат дамжлагатай, чимхлүүр ажил ихтэй учир цөөхөн бүтээгдэхүүнтэй байх үе ч байдаг гэдгийг учирлаж байсан юм.

Материал сонгож авахаар Азидаа хамгийн том гэгддэг Бөс барааны дэлгүүрээр хэдэн өдрийн турш нялх хүүхэдтэйгээ явж түүхий эдээ өөрөө сонгож бизнесээ босгож байгаа залуухан ээжээр бахархахгүй байхын аргагүй






 

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?