• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-02-27 10:00:00
  • 1309
SHARE TWITTER

Энэтхэгийн төв хэсэгт орших Бхопал хотын ядуусын хорооллуудад амьдардаг иргэд өөрсдөө ч мэдээгүй covid-19-ийн вакцины туршилтад орсноо саяхан мэджээ. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хэсэг эмнэлгийн ажилчид ирж, чанга яригчаар "Covid-19-ийн эсрэг вакцинаа хийлгээд 750 рупи аваарай" хэмээн уриалжээ. 10 ам.доллар буюу 750 рупи нь тэдний хоёр өдрийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө тул иргэд урт дараалал үүсгэн вакцин хийлгэсэн байна.

Гэтэл тэдгээр иргэд тухайн үед албан ёсоор зөвшөөрөгдсөн вакцин бус "Covaxin" вакцины клиник туршилтад өөрсдөө мэдэлгүйгээр оролцсоноо орон нутгийн хүний эрхийн идэвхтнүүдээс мэдсэн аж.



"Covaxin" вакцины клиник туршилтыг гүйцэтгэж буй "People’s Hospital" энэ асуудлаас болж маш их шүүмжлэлд өртөөд байна. Клиникийн туршилтад оролцогчид нь сайн дураараа оролцох ёстой бөгөөд вакциныг олон нийтэд тарьж эхлэхээс өмнө клиникийн туршилтын гурван үе шатыг дуусгах шаардлагатай байдаг. 

Харин "Covaxin" вакцины туршилтын гуравдугаар шатны урьдчилсан дүн гарахаас өмнө Энэтхэгийн эрх баригчид тус вакцинд яаралтай горимоор зөвшөөрөл олгосон нь эргэлзээ төрүүлээд байна. 
 Эх сурвалж:
https://news.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?