• MN |
  • EN
  • Search
  • About us
  • News
  • Membership
  • Contact Us
  • MN
  1. About Us
  2. News
  3. article

article

  • article
  • 2021-02-22 18:25:00
  • 1066
SHARE TWITTER
-Өнөөдрийн байдлаар 92 улсад 205 сая хүн, өдөрт дунджаар 6.5 сая хүн вакцин хийлгэж байна. Вакциныг халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах, хүндрэл элдэгдлийг бууруулах зорилготой хийж байгаа. Ямар нэгэн вакцин, био бэлдмэлийг хийсний дараа хүний хэсэг газар болон ерөнхий биеийг хамарсан хариу урвал өгч болно. Хэсэг газрын гэдэг нь тариулсан хэсэгт өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн гарын суганы тунгалгийн булчирхай, хавдах, зэргийг хэлнэ. Харин халуурах, ядрах, толгой өвдөх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшлын урвалыг ерөнхий биемахбодийн хариу урвал гэдэг. Эдгээр нь 2-3 хоноод өөрөө аяндаа зүгээр болно.

Хүн амын 10-15 хувьд нь гардаг урвал.
 

Урвалд бага өртөхийн тулд вакцин хийлгэхийн өмнө covid-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх, эмчийн үзлэгт орох хэрэгтэй. Эмч үзээд харшлах заалттай хүний вакцин хийлгэх өдрийг хойшлуулж, шинж тэмдэг илэрсний дараа дархлаажуулалтад хамрагдаж болно. Вакцин хийлгэсний дараа 30 минутанд ажиглалтанд байх шаардлагатай. Мөн вакцин хийлгэхээсээ өмнө архи, тамхи, мансууруулах бодис эм хэрэглэж болохгүй. Вакцин хийлгэхээр ирэхдээ дулаан хувцаслаж, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх ёстой. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, вакцинжуулалтын цэгтээ очно.

Энэ удаагийн вакциныг гурван өрөө дамжиж  хийнэ. Эхний өрөө хүлээн авах өрөө, хоёр дахь өрөө вакцин хийх өрөө, гурав дахь өрөө нь ажиглах өрөө. Нийслэлд 20 гаруй цэг байгуулагдсан, бэлэн байгаа. Вакцин хийлгэсний дараа тарьсан газрыг хөндөхгүй, майжихгүй. Мөн ус хүргэхгүй, дулаан хувцаслах ёстой. Мэдээж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй. Бид нарын хэрэглэх AstraZeneca вакцины хувьд урвал, хүндрэл харьцангуй бага. Харин хэсэг газрын урвал хүндрэл байх магадлалтай. Иргэд маань вакцины өмнө биеэ бэлдэж, вакцины дараа өөртөө анхаарал тавиарай.

Эх сурвалж: https://news.mn/

  • Event News
  • Breaking news
  • Special Member
  • Interview
  • Article
  • Video news
  • The wealthy creators are talking about

Facebook page

  • About us

    • Introduction
    • Main activities
    • Vision
    • President’s greetings
    • Our colleague
    • Main Activities
    • Within the social responsibility
  • News

    • Event News
    • Breaking News
    • Special Member
    • Interview
    • Article
    • Video News
    • The wealthy creators are talking about
  • Membership

    • Membership policy
    • Membership procedure
    • Membership registration
    • Membership opportunities
  • Gallery

Contact Us

Grand Plaza 10th floor, 1006, Bayangol District, Ulaanbaatar, Mongolia

Phone: 9904-4075

Email: bbdh@bayalagbuteegch.mn

© 2025 "Small and Medium sized enterprises association of Mongolia" copyright reserved
  • MN
  • EN

НЭВТРЭХ ХЭСЭГ

Нууц үгээ мартсан?